2022 оны үйл ажиллагааны үр дүнгээрээ шалгарсан сумын ИТХ, Засаг дарга түүний Тамгын газар, Засаг даргын дэргэдэх агентлагуудад шагналыг гардууллаа.
Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний “Тэргүүний агентлаг”-аар Нийгмийн даатгалын хэлтэс, Санхүүгийн хяналт, адуитын алба, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар тус тус шалгарлаа.
Сумдын ИТХ-ын үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр Хайрхандулаан, Арвайхээр, Хужирт, Баянгол, Хархорин сум эхний таван байр эзэллээ.
Сумдын ЗДТГ-ын үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр Хужирт, Хайрхандулаан, Арвайхээр, Бат-Өлзий, Уянга сум тэргүүлээд байна.