• Албан ёсны цахим хуудас
ОХУ-ЫН КРАСНОЯРСКИЙН БҮС НУТГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АГЕНТЛАГИЙН ДАРГААР АХЛУУЛСАН АЛБАНЫ ХҮМҮҮС ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.

Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаарын Амбан захирагч А.В.Усс Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдоржтой хамтран ажиллах Санамж бичгийг үзэглэсэн байдаг.

Энэ хүрээнд тус улсын хязгаар нутгийн аялал жуулчлалын агентлагийн даргаар ахлуулсан албаны хүмүүс Өвөрхангай аймагт 2023 оны 2-р сарын 16-18-ны өдрүүдэд албан айлчлал хийж байна.

Энэ үеэр аймгийн Засаг дарга А.Ишдорж, Засаг даргын орлогч И.Доржсүрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Баясгалан болон бусад албаны хүмүүстэй уулзаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

2023-02-17 16:20:20