МАРШ ТАКТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Өвөрхангай аймгийн тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Марш тактик” тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна.
“Монгол цэргийн өдөр”, “Зэвсэгт хүчний 102 жилийн ой”-г тохиолдуулан аймгийн Цэргийн штабаас 17 төрлийн арга хэмжээг зохион байгуулж буйн нэг нь энэхүү тэмцээн юм.
Аймгийн Засаг даргын нэрэмжит Марш тактикийн тэмцээнд “Арвайхээр цэргийн хүрээ”-ний төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 7 баг оролцож, гарааны өмнөх ажиллагаа, 10 км марш гүйлтийн 11 төрлийн тэмцээнд тэсвэр хатуужил, ур чадвараа дайчлан өрсөлдөнө.
2023-03-15 13:40:00