Өвөрхангай аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас 8 дугаар сард ажил худалдан авах 15, бараа худалдан авах 2, нийт 17 тендер зарласан байна. Тухайлвал Арвайхээр сумын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт,ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ байгуулах, дэд станц тавих, 36 айлын шинэ, хуучин орон сууцны дээвэр, сантехникийн шугам сүлжээг засах, Уянга, Баруунбаян-Улаан сумын эрүүл мэндийн төвүүдэд засвар хийх, Бат-Өлзий, Арвайхээр, Хужирт, Есөнзүйл, Уянга, Нарийнтээл сумын Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, спорт заал, цэцэрлэгийн байрны засвар, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв болон БОЭТ-ийн Төрөх тасагт тоног төхөөрөмж нийлүүлэхзэрэг тендрийг нээлттэй ба харьцуулалтын аргаар зохион байгуулсан байна. 15 тендрийн гүйцэтгэгчид ажлаа эхэлсэн бол 2 тендер зарлагдаад байгаа юм.
Харин он гарсаар 34 тендерийг нээлттэй тендер шалгаруулалтын журмаар, 13 тендерийг харьцуулалтын аргаар зохион байгуулснаас ажил худалдан авах 34, бараа худалдан авах 8, зөвлөх үйлчилгээбүхий 4 тендер зарлажээ.