• Албан ёсны цахим хуудас
"Уян сэтгэл" ӨЭМТ "Улсын тэргүүний ӨЭМТ" боллоо.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын "Уян сэтгэл" ӨЭМТ орон нутгаас анхны "Улсын тэргүүний ӨЭМТ" боллоо. Өрх, гэр бүлийн гишүүн бүрийн эрүүл мэндийг хамгаалан, эрсдэлээс сэргийлж, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж, Олон улсын ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог амжилттай хэрэгжүүлэн ажиллаж буй "Уян сэтгэл" ӨЭМТ-ийн хамт олонд халуун баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

 

2023-04-03 09:59:55