УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДАД ТҮҮХЭН АМЖИЛТ ҮЗҮҮЛЛЭЭ.
Улсын физикийн 34-р олимпиадад манай аймгаас оролцсон Хужирт сумын ерөнхий боловсролын сургуулийн 9а ангийн сурагч Батбаярын Мөнхдалай хүрэл медаль хүртэж, 33 жилийн дараа Өвөрхангай аймгийн физикийн олимпиадын 2 дахь медальтан боллоо. Мөн лабаоратори Мэргэд сургуулийн 12в ангийн сурагч Аюурзанын Билгүүн нь Азийн физикийн 23-р олимпиадад оролцох эрх авлаа. Азийн физикийн олимпиадад Монгол улсаас жил бүр багш сурагчдын баг оролцдог ба тус сурагч нь тивийн олимпиадад оролцох эрх авсан манай аймгийн анхны сурагч боллоо. Бахдам амжилт үзүүлсэн сурагчдадаа сурлагын амжилт хүсч, дараа дараагийн олимпиадад нь амжилт хүсье. Тус сурагчдыг бэлтгэсэн Хужирт сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, физикийн багш Б.Жамьянсүрэн, лаборатори Мэргэд сургуулийн физикийн багш Ө.Оджаргал болон Боловсрол, шинжлэх ухааны газрын ахлах арга зүйч Д.Жамбалжамц нартаа талархал илэрхийлэн цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
2023-04-04 09:22:25