Өвөрхангай аймгийн хэмжээнд айл өрхийн түлшний модны хэрэгцээг хангах ганцхан сум байдаг нь Бат-Өлзий юм. Тус сумын ойн нөхөрлөл, аж ахуйн нэгжүүд 9 сарын 12-оос эхлэн ой цэвэрлэгээний ажилд гарахаар бэлтгэж байна.
Аймгийн ИТХ-аас энэ жил 20,000 м3 түлшний мод бэлтгэж, үүний 9000 м3 модыг бусад сумдын айл өрхийн түлшний хэрэгцээнд нийлүүлэх шийдвэр гаргасан. Тиймээс Бат-Өлзий сумын “Өвт”, “Урд агуйтынам” хэмээх газраас түлшний мод бэлтгэж, модны эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээгиргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай олгох талаар Сум дундын ойнанги, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Байгаль хамгаалагчдадүүрэг болгож байгаа юм. Өнгөрсөн хавар нийт бэлтгэх модны 30 хувийг нөөцлөсөн бол одоо 70 хувийг гүйцээж бэлтгэх гэнэ.
Хэдийгээр аймгийн Засаг даргын захирамж гарч, түлшний модыг хамгийн бага үнээр иргэдэд хүргэхийг үүрэг болгодог ч модны наймаачид газар дээрээс нь авсан үнийг 2-3 дахин нугалж зардаг. Энэ байдлыг зогсоохын тулд Арвайхээр, Бат-Өлзий сумын Засаг даргын хамтын ажиллагааны хүрээнд Арвайхээр суманд түлээний зах байгуулах бөгөөд зөвхөн тээврийн зардал нэмсэн хямд үнээр иргэдийн түлшний модыг нийлүүлэхээр төлөвлөж байна. Хэрэв газар дээрээс нь түлээ, түлшээ базаах сонирхолтой бол цас унахаас өмнө татаж тээвэрлэхийг аймгийн Байгаль орчны газраас мэдэгдэж байгаа аж.