Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Өвөрхангай аймагт ой нөхөн сэргээх ажлыг сүүлийн гурван жил амжилттай хэрэгжүүлж, жилд 100 орчим га талбайг ойжуулж байна. Энэ жил Бат-Өлзийсуманд ойн нөхөн сэргээлтийн ажил хийгдэж байгаа бөгөөд Сум дундын ойн ангиас шинэсний үр түүх ажлыг зохион байгууллаа.
Шинэс мод нь жил бүр цэцэглэдэггүй. Харин энэ жил үр ургалт сайн байсан боловч хортон,хөнөөлт шавжиндидэгдэж, үрийн болц гүйцээгүй, чанар муу байгаа юм. Гэсэн ч ойн нөхөн сэргээлтэнд ашиглахаар Ой ангийн ажилтнууд, ойн нөхөрлөл, мэргэжлийн байгууллагууд, байгаль хамгаалагчдын оролцоотойгоор 30 кг үр түүж бэлтгээд байна