• Албан ёсны цахим хуудас
Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, хэлтэс, албадын дарга нарын ээлжит шуурхай хурал боллоо
Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, хэлтэс, албадын дарга нарын шуурхай хуралдаан мягмар гараг бүрт хуралдаж, цаг үеийн асуудлаар ярилцан аймгийн удирдлагаас үүрэг, чиглэл өгдөг уламжлалтай.
Өнөөдрийн хурлаар 70321111 утсанд ирүүлсэн иргэдийн санал гомдолтой танилцаж, мөн аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газраас мэдээлэл өглөө.
2023 оны эхний улиралд Цагдаагийн газарт нийт 1441 дуудлага бүртгэгдсэний 205 нь гэмт хэргийн, 1236 нь зөрчлийн шинжтэй байна. Үйлдэгдсэн гэмт хэргийн 47.4 хувь нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байгаа бол нийт хэргийн 40.4 хувь нь гэр орондоо өдрийн цагаар үйлдэгдсэн, мөн хэрэгт холбогдогчдын 48.2 хувийг эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд эзэлж байгаа юм. Иймд гэмт хэргийн энэ байдалд онцгой анхаарч, шалтгаан нөхцөлийг тогтоож, олон нийтэд сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгч ажиллах үүргийг аймгийн Засаг даргаас холбогдох албаныханд өглөө.

 

2023-04-11 15:24:41