• Албан ёсны цахим хуудас
ИРГЭДИЙН МЭДЭЭЛЛИЙН МӨРӨӨР АЖИЛ ХИЙХИЙГ ШААРДЛАА

    Иргэдээс санал хүлээж авах 7032-1111 шуурхай утсанд ирсэн мэдээллийн мөрөөр тодорхой ажил хийгдэхгүй байгааг аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн шүүмжилж, зарим байгууллагуудын  удирдлагуудад анхаарууллаа. Өнөөдөр болсон хэлтэс, албадын дарга нарын шуурхай хуралдаанаар Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд 9 сарын 2-6 хүртэлх өдрүүдэд ирсэн санал, шүүмжлэлтэй аймгийн дарга өөрөө уншиж танилцсан бөгөөд нийт 33 хандалтын 17 нь Арвайхээр сумын ЗДТГ, Хотын Захирагчийн Албаны үйл ажиллагаатай холбоотой асуудал байсан юм.

    7032-1111 утсанд ард иргэдээс Арвайхээр хотын газар олголт, эрчим хүчний уналт, хог, зам талбайн эвдрэл, гэрэлтүүлэг, төв захын тохижилтын асуудлаар санал, гомдол тасралтгүй  ирдэг. Гэвч иргэдийн шүүмжлэлийн дагуу тодорхой арга хэмжээ авч ажиллахгүй  байгааг Засаг дарга буруушааж  “Иргэдээс ирүүлж байгаа санал шүүмжлэл нь манай аймгийн гол тулгамдсан асуудал учраас сэтгэл гаргаж ажилламаар байна” гээд ирэх долоо хоногийн шуурхай хуралдаанаар иргэдийн хүсэлтийн дагуу юу хийсэн тухайгаа мэдээлэх шаардлагыг хотын удирдлагуудад тавьлаа. 

2013-09-10 02:32:27