Ерөнхий боловсролын түвшинд хүрсэн амжилтаа бататгахаар чармайн ажиллаж буй боловсролын удирдлага, ажилтнуудын ирэх оны зорилт тодорхой боллоо. Үүнд: Уянга суманд 640 хүүхэдтэй сургуулийн барилгын ажлыг дуусгах, Баянгол сумын сургуулийн спорт заал, Бат-Өлзий, Гучин-Ус сумдын сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийн зураг төсөв, Арвайхээр суманд 150 ортой хүүхдийн барилгыг ашиглалтанд оруулах, Хархорин суманд 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгыг эхлүүлэх, Арвайхээр сумын 2-р цэцэрлэг, Баянгол сумын цэцэрлэгийн барилгыг засварлах, Өлзийт, Нарийнтээл сумдын сургуулийн дотуур байрыг засварлах, Хархорин суманд 150 ортой хүүхдийн дотуур байрны барилгын зураг төсвийг хийлгэх зэрэг томоохон ажлууд төлөвлөгдөөд байна.
Багш нарын орон сууц, гэр цэцэрлэг зэрэг ажлуудын хөрөнгийн эх үүсвэр хангагдаад байна. Гэсэн сурлагын амжилт, чанарыг тогтмол хадгалах, багш нарын ажлын сахилга хариуцлагыг сайжруулах, үр дүнд тулгуурласан бүтээлч ажлыг системтэйгээр гүйцэтгэх, өнгөрөгч онд явуулсан адистатчлалын үр дүнг дээшлүүлэх зэрэг бодлогын асуудалд ихээхэн анхаарах шаардлагатай байна. Удахгүй орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх багш нарын баярыг мэндийг аймгийн боловсролын бүх шатны удирдлага, багш ажиллагсдад хүсэн ерөөж байна.