• Албан ёсны цахим хуудас
"ӨВ ТҮНШЛЭЛ", "АЛТАН НАМАР" үзэсгэлэн худалдаа амжилттай боллоо

  Өвөрхангай аймгийн  ихэнх бизнес эрхлэгч, худалдан авагчийг  нэг дор цуглуулдаг томоохон арга хэмжээ бол “ӨВ-Түншлэл” юм. Аймгийн ХХААЖДҮГ, ХАҮТ-аас жил бүрийн намар тогтмол зохион байгуулдаг тус арга хэмжээ 9 дүгээр сарын 13-15 өдрүүдэд болж, өөрийн аймгийн 18 сум болон  Улаанбаатар хот, Дархан, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нийт 39 аж ахуйн нэгж, 54 иргэн оролцож 94.6 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Энэ үеэр  “Шилмэл мал”, “Алтан намар”, “Сүү цагаан идээ”-ний үзэсгэлэн худалдаа болж, “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд 11 сумын  10 аж ахуйн нэгж, 17 иргэний 14 төрлийн 18 тн бүтээгдэхүүн оролцож 12.3 сая төгрөг, “Шилмэл мал”-ын үзэсгэлэн худалдаанд 12 сум 4 төрлийн 56 малаар оролцож, дуудлага худалдаагаар 2,7 сая төгрөг, “Сүү цагаан идээ”-ний үзэсгэлэн худалдаанд 11 сумын 10 аж ахуйн нэгж, 16 иргэн  5.6 тн бүтээгдэхүүнээр 9.8 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Мөн хөнгөн, хүнсний салбарын 5-22  төрлийн бүтээгдэхүүнийг 69,8 сая төгрөгөөр борлуулжээ.
“Түншлэл-2013” наадмын:
 - ГРАН-ПРИ шагналыг Хархорин сумын “Зөөлөн сувд” хоршоо,  
- МҮХАҮ-ийн Танхимын нэрэмжит цомоор “Хархорин ХК”-ийн  “Чацаргана”,
- Хөнгөн үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнээр Улаанбаатар хотын ”Говь хангай ХХК”-ний ноос ноолууран бүтээгдэхүүн,
- Хүнсний үйлдвэрлэлийн шилдэг бүтээгдэхүүнээр Богд сумын “Мандах наран” малчны бүлгийн Ямааны сүү сүүн бүтээгдэхүүн,
- Шилдэг стендээр Арвайхээр сумын “Далай гүүр “ ХХК, Гар урлалын шилдэг бүтээгдэхүүнээр Бат-Өлзий сумын “Малчдын хамтын хүч” хоршооны гишүүн У.Мөнхбатын “Модон болон чулууны ур урлал”,
- Газар тариалангийн салбарт шилдэг технологи нэвтрүүлж, шинэ санаачилга гаргасан   номинацаар Богд сумын иргэн В. Өлзийбатын “Мал аж ахуйн тоног хэрэгслэл, гэрийн оосор бүч”,
- Хамгийн зохион байгуулалттай оролцсон сумаар “Уянга” сум
- Тусгай байранд Тарагт сумын иргэн Л. Мягмарсүрэнгийн арьсан эдлэл, Баянгол сумын иргэн А. Пүрэвдалайн “Сүлжмэл бүтээгдэхүүн”  тус тус шалгарч  өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнууллаа.
 “АЛТАН НАМАР -2013 “ Үзэсгэлэн худалдаанд :
- Хамгийн их бүтээгдэхүүн борлуулсан  номинацаар Арвайхээр сумын ” Дашжамцай”  хоршоо, Нарийнтээл сумын “Цагаан хайрханы өгөөж “ хоршоо,
- Хамгаалагдсан хөрсөнд тариалсан, нэг бутнаас  хамгийн өндөр ургац авсан  номинацаар Арвайхээр сумын “Арцат”  хоршоо
- Хамгийн олон нэр төрлийн бүтээгдэхүүн борлуулсан номинацаар Тарагт сумын иргэн, ногоочин  Л.Чогдон
- Хамгийн идэвхтэй оролцогч номинацаар Төгрөг сумын иргэн, ногоочин  Ш.Мөнхдолгор
- Хамгийн их бүтээгдэхүүн борлуулсан  номинацаар Хайрхандулаан сумын иргэн Ц.Түвшинжаргал
“СҮҮ ЦАГААН ИДЭЭ “-ний үзэсгэлэн худалдаанд:
- Шилдэг  сүү, сүүн бүтээгдэхүүн  боловсруулагч  номинацаар Арвайхээр сумын “Одод”  ааруулын  цех
- Хамгийн их цагаан идээ борлуулагч номинацаар Баруунбаян-Улаан сумын  иргэн Б.Цэдэндолгор
- Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах  шилдэг технологи нэвтрүүлэгч  номинацаар Уянга сумын “ӨВ-СҮҮ “ хоршооны  “Уянга -Сүү “ цех
- Хэрэглэгчийн таашаалд нийцсэн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч номинацаар Өлзийт сумын “Гуулин -Ундрах “ хоршоо  
-  Хэрэглэгчийн таашаалд нийцсэн  сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч номинацаар Бүрд сумын иргэн  О.Түвшинбаяр
- Малын гаралтай түүхий эдээр боловсруулсан шилдэг мал аж ахуйн тоног хэрэгсэл номинацааар Баруунбаян-Улаан сумын  иргэн Ч.Цоодолсүрэн
- Хамгийн идэвхтэй оролцогч номинацаар Баянгол сумын иргэн Ц.Цэрэндолгор нар тус тус шалгарчээ.  
“ ӨВ түншлэл-2013”, “Алтан намар -2013”-  үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцсон Баян-Өндөр сумын иргэн Р.Ичинхорлоо, Бат-Өлзий сумын иргэн Н.Бадмаа, Баянгол сумын иргэн Ц.Эрдэнэбат, Арвайхээр сумын “Шахлаг Хайрхан  ХХК” -ийг тусгай байрын шагналаар шагнаж  өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.
Мөн үзэсгэлэн худалдаанд өөрийн сумын бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг нэгдсэн зохион байгуулалттайгаар амжилттай оролцуулж, идэвх санаачилгатай ажилласан Хайрхандулаан сумын Мал эмнэлэг үржлийн тасагт  аймгийн Засаг даргын дэргэдэх Хүнс, Хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргын өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулав.
 

2013-09-18 04:59:35