Зорилго: Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 340 дүгээр тогтоол, Өвөрхангай аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Төрийн бус байгууллагаар ажил гүйцэтгүүлэх тухай” А/168 дугаар захирамжийг үндэслэн орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжин ажиллах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, зуучлах чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах
Нэг. Сонгон шалгаруулалтад оролцох төрийн бус байгууллага дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага байх;
- Орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, дэмжих чиглэлээр сүүлийн 3-оос доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллага байх;
- Тухайн үйл ажиллагааг эрхлэн явуулах ажиллах хүчний нөөцтэй байх;
- Хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх /татвар, банк, нийгмийн даатгал, шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт/.
Хоёр. Сонгон шалгаруулалтад оролцогчийн бүрдүүлэх баримт бичиг. Үүнд:
- Төрийн бус байгууллагын гэрчилгээний хуулбар;
- Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайланг e-balance.mof.gov.mn цахимаар авах;
- Төрийн бус байгууллагын салбар байгууллага бол сонгон шалгаруулалтад оролцохыг зөвшөөрсөн удирдах байгууллагын шийдвэр;
- Төрийн бус байгууллагын сүүлийн 3-аас доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тайлан;
- Арилжааны банкинд 4.0 сая төгрөгийг 120 хоногийн хугацаатайгаар байршуулсан, эсвэл үүнтэй дүйцэхүйц банкны баталгаа;
- Ажиллах хүчний мэргэжлийн үнэмлэх, дипломын баталгаажуулсан хуулбар;
- Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээллийг видео бичлэг хэлбэрээр цаасан материалтай хамт ирүүлж болно.
Гурав. “Өвөрхангайд үйлдвэрлэв” худалдааны төвийг хэрхэн ажиллуулах талаар бизнес төсөл ирүүлэх;
- “Өвөрхангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн одоо явуулж байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үндсэн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр нэмэлт орлого олох
- Орон нутгийн төсвөөс авах татаасыг 40-өөс доошгүй хувиар бууруулах талаар санал Үүнд: coffee shop ажиллуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалах булан бий болгон түрээс авах гэх мэт,
Дөрөв. Хориглох зүйл
“Өвөрхангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгэх төрийн бус байгууллага Бизнес төсөлд дараах зүйлсийг тусган хэрэгжүүлэхээр санал ирүүлэхийг хориглоно. Үүнд:
- Импортын бараа, бүтээгдэхүүн худалдан борлуулах
- Нийтийн хоол үйлдвэрлэл явуулах;
- Дамжуулан түрээслүүлэх;
- Орон нутагт үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнтэй ижил үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүн худалдаалах;
- Нийт ашиглах талбайн 15-аас дээш хувийг үндсэн үйл ажиллагаанаас бусад зориулалтаар ашиглах;
- Төрийн бус байгууллага нь бусад аж ахуйн нэгж болон төрийн бус байгууллага, хувь хүнтэй түншилж төсөл ирүүлэхийг хориглоно.
Тав. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах.
Сонгон шалгаруулалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 03 дугар сарын 27-ны өдрийн А/10 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг зохион байгуулна.
Сонгон шалгаруулалтыг 2023 оны 05 дугаар сарын 01-08-ний өдрүүдэд нээлттэй зарлан 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 10:30 цаг хүртэл материалыг бүтүүмжилсэн байдлаар цаасаар Өвөрхангай аймгийн Нутгийн удирдлагын ордны 3 давхрын 301 тоот өрөөнд хүлээн авна.
Зургаа. Үнэлгээ
№ |
Ирүүлсэн материалуудын үнэлгээ |
Үнэлгээ |
1 |
“Бизнес төсөл” |
70 оноо |
2 |
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчидтэй хамтран үйл ажиллагаа явуулж байсан туршлага |
30 оноо |
Долоо. Бусад
- Сонгон шалгаруулалтад тавигдсан шаардлагаас аль нэг мэдээлэл болон бүрдүүлэх материал дутуу ирүүлсэн тохиолдолд төслийг хянан үзэхээс татгалзана.
- “Өвөрхангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, мэдээлэл авч болно.
Холбоо барих: Өвөрхангай аймгийн Нутгийн удирдлагын ордны 3 давхрын 301 тоот өрөө. Холбогдох утас: 70322293
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
-оОо-