• Албан ёсны цахим хуудас
УЛСЫН АВАРГААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2013 оны Олон төрөлтийн улсын аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээн 9 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод  болж өндөрлөлөө.  
Тэмцээнд хөдөө орон нутаг болон нийслэлийн дүүргүүдийн 15 байгууллагын 100 гаруй тамирчид оролцсон бөгөөд Өвөрхангайгаас Биеийн тамир, спортын газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагч Б.Баярмаа найман тамирчинтай оролцож,  2  алт, 7 мөнгө, 8 хүрэл  нийт 17 медаль хүртэж,  багаараа 2-р байр эзлэн цом, өргөмжлөл гардан авлаа.


 

2013-09-18 05:04:42