• Албан ёсны цахим хуудас
Тэтгэлэгт хөтөлбөрийн зар
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас 2023-2024 оны хичээлийн жилд инженер, IT, архитектур, буддын судлал зэрэг чиглэлээр тус улсад бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах англи хэлний тодорхой түвшний мэдлэгтэй, 18-30 хүртэлх насны (докторын өргөдөл гаргагч нь 45 хүртэлх насны) иргэн Энэтхэгийн Соёлоор харилцах зөвлөл (ICCR)-ийн https://eoi.gov.in/ulaanbaatar/?17677 линк руу хандаж, онлайнаар бүртгүүлнэ үү. Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Тэтгэлэгтэй холбоотой заавар, зөвлөмж, мэдээллийг Энэтхэгийн Соёлоор харилцах зөвлөл (ICCR)-ийн портал сайт болон Улаанбаатар дахь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин Сайдын Яамны reception.ulaan@mea.gov.in руу цахим шуудан илгээх, 70132248 утсаар авах боломжтой.

 

2023-05-08 14:31:10