• Албан ёсны цахим хуудас
Сэрэмжлүүлэг
Коронавирусын шинэ хувилбар олон нийтийн дунд тархаж эхэлснийг Халдварт судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Улсын хэмжээнд коронавирусын Омикрон хувилбарын шинэ дэд хувилбар сүүлийн 7 хоногт эрчимжиж, 17 тохиолдол бүртгэгдсэн байна. ХӨСҮТ-ийн тандалт судалгаагаар энэ вирус нь халуурах, хуурай ханиалгах, толгой өвдөх, хоолой өвдөх, ядрах сульдах зэрэг шинж тэмдгүүдээр илэрч, архаг хууч өвчтэй, 46-аас дээш насны хүмүүс, бага насны хүүхдүүдэд хүндээр тусч байгаа аж. Өвөрхангай аймгийн хувьд 2023 он гарсаар коронавирусын тохиолдол бүртгэгдээгүй. Гэвч өнгөрөгч 7 хоногт БОЭТ-д хийсэн коронавирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээгээр 8, ПГУ шинжилгээгээр 4 тохиолдол батлагдсан байна. Одоогоор Халдвартын тасагт 6 хүн коронавирусын шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байгаа юм. Иймд мэргэжлийн байгууллагаас иргэдэд хандан олон нийтийн газар амны хаалтаа тогтмол зүүх, гарын ариун цэврийг чандлан сахихыг зөвлөж байна

 

2023-05-10 14:57:12