Улсын хөгжил аймгаас, аймгийн хөгжил сумаас эхэлдэг гэж ярьдаг.
Хэнтий аймгийн Засаг дарга, орлогч дарга, сумдын дарга, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд аймгийн төвд амралтын өдрүүдээр ирж ажиллав.
Дээрх бүрэлдэхүүн аймгийн бүтээн байгуулалт, хөгжлийн асуудлыг газар дээр нь танилцан, аймгийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаа, хүүхэд залуучуудын парк, Занабазарын сэрэг дүр бүхий цэцэрлэгт хүрээлэн, инженерийн шугам сүлжээ, шинээр баригдаж буй орон сууц, Монгол түмний морины их шүтээн цогцолбор зэргийг үзэж харилцан туршлага судлав.
Аймаг орон нутгийнхаа хөгжилд нийцсэн, ажил хэрэгч олон санал, санаачлагын талаар ярилцан, цаашид ингэж төлөвлөх, тулгамдсан асуудлыг ингэж шийдмээр юм гэсэн сайхан санаа, сэтгэгдэлтэйгээр хөлгийн жолоог нутгийн зүг чиглүүлсэн байна.