• Албан ёсны цахим хуудас
Дулааны станцын барилга угсралтын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна
Дулааны станцын төслийн нэгж, зөвлөх болон гүйцэтгэгч компаний багаас аймгийн Засаг дарга А.Ишдоржтой уулзаж, ажлын явцыг танилцууллаа.
Одоогоор станцын барилга угсралтын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна. Дулаан дамжуулах төв, дулааны шугамыг тавихад орон нутгийн чанартай автозамыг 21, улсын чанартай автозамыг 2 цэг дээр сэтлэх, мөн зарим айлын болон байгууллагын хашаагаар дайруулж тавих шаардлагатай байгааг Ажлын багаас хэлж, орон нутгаас дэмжлэг хүссэн юм.
Мөн бусад цэвэр, бохир усны болон кабелийн шугам сүлжээ зэрэгцэж байгаа учраас явган хүний зам, талбай эвдэгдэх магадлалтай байгааг хэллээ.
Аймгийн Засаг даргын зүгээс ажлыг гацаагүйгээр үргэлжлүүлэхэд бүх талын арга хэмжээг шуурхай авах, судлах үүргийг холбогдох албаныханд өгөв.

 

2023-06-07 16:15:15