Аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт эхний 10 сард иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс гэмт хэргийн шинжтэй 1618 гомдол, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 615 гомдол мэдээллээр буюу 27.5 хувиар, мөн 448 холбогдогчтой 427 гэмт хэрэг бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 46 хэргээр буюу 9.7 хувиар буурсан байна.
Бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй 118 гэмт хэрэг бүртгэгдэн, үүнээс 64 хэргийн яллагдагчаар татвал зохих этгээд нь тогтоогдож, гэмт хэргийн илрүүлэлт аймгийн хэмжээнд 54.2 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 7.1 хувиар буурсан байна.
Бусдын бие махбодид гэмтэл учруулах, хүчиндэх, малын хулгай, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, залилан мэхлэх, захиргааны журмын эсрэг, хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, эмэгтэй оролцсон, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 2.2 хувиас 3 дахин өсч, бусад гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй байна.
Захиргааны тоо бүртгэлийн чиглэлээр 6003 зөрчил илрүүлж, 1227 хүнийг эрүүлжүүлж, 418 хүн баривчлан, 6970 иргэнийг 46.0 сая төгрөгөөр торгож, 283 хүний авто машин жолоодох эрхийг хасч ажилласан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлсэн хүн 66 буюу 5.6 хувиар, баривчлагдсан хүн 21.8 хувиар, торгосон хүн 1823-аар буюу 35.4 хувиар, торгуулийн хэмжээ 23.8 сая төгрөгөөр буюу 2 дахин өсч, авто машин жолоодох эрх хасагдсан жолооч 79-өөр буюу 21.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрүүгийн цагдаагийн тасгаас “Мансуурал-эм”, малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Гарал үүсэл”, мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалтын шатанд хугацаа сунгагдан шалгаж байгаа хэргүүдийг шийдвэрлэх, түдгэлзүүлсэн хэргүүдийг илрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Илрүүлэлт-шийдвэрлэлт”, Хэв журмын тасгаас иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн эзэмшилд байгаа галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээжүүлэх зорилгоор “Зэвсэг-2013” нэгдсэн, Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх, Арвайхээр сумын Засаг даргын 2013 оны а/132 дугаар захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавих зорилгоор “Баг аюулгүй орчин” хэсэгчилсэн арга хэмжээ, Замын цагдаагийн тасгаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч нарыг илрүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Согтуу”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг хэрэгжүүлэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хариуцлагаа сайжруулъя-аюулгүй замын хөдөлгөөн” аян, аймгийн ТАЗГ, Татварын хэлтэстэй хамтран тээврийн хэрэгсэл нэг бүрийг улсын үзлэг оношлогоонд бүрэн хамруулах зорилгоор “Оношлогоо-даатгал-татвар” нэгдсэн хэмжээг тус тус зохион байгуулан ажилласан байна.