Засгийн газрын 2013 оны 369 дугаар тогтоолын дагуу орлого орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааг тогтоох судалгааны ажил хийгдэж эхлээд байна. Судалгаа авах иргэд, албан хаагч нарт 2 өдрийн сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд 260 хүн хамрагдаж, зохих заавар журмын дагуу мэдлэг мэдээлэл өгч ажиллаа. Судалгааны ажилд аймгийн хэмжээнд 107 багт нийтдээ 300 хүн албан ёсоор гэрээ хийгээд ажиллаж байна. Энэхүү судалгааг 2013.11.25-2013.12.09 хүртэл хугацаанд 19 сумдаар судалгааны баг гарч ажиллаж нэгтгэн дүгнэх юм.