2012 оны 07 дугаар сард’’Улсын хэмжээнд судалгаа хийх тухай”Засгийн газрын 269 дүгээр тогтоол гарч өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох,салбар дундын цахим мэдээллийн сан үүсгэх судалгаа хийх болсноор тус аймагт Аймгийн Засаг даргын орлогч дарга О.Батжаргалаар ахлуулсан аймгийн ажлын хэсэг ,аймгийн Засаг даргын дэргэдэх НХҮХэлтэс дээр үйл ажиллагааны ажлын нэгж байгуулагдан 2013 оны 10 дугаар сарын 15–наас 2013 оны 11 дүгээр сарын 24 –ний хооронд судалгааны ажлын бэлтгэлийг хангуулаж бэлтгэл ажлын хүрээнд бүх шатны засаг дарга нар , сумдын нийгмийн ажилтнууд болон судалгааны багт ажиллах тоологч судлаач, мэдээлэл шивэгч зэрэг 400 гаруй хүнд судалгаа явуулах арга аргачлалын сургалтыг хийж аймгийн хэмжээнд судалгаанд хамрагдах өрхийн нэрсийн жагсаалт, өрхийн байршилын зураглалыг багийн засаг дарга нараар гаргуулан сургалтанд хамрагдсан иргэдээс 14 мэдээлэл шивэгч ажилтан, 165 тоологч ажилтан шаргаруулан авч 107 хөтөч, 96 жолооч, 38 багийн ахлагчаас бүрдсэн судалгааны баг бүрэлдэхүүнийг бэлтгэлээ.
Судалгаа хийх ажлыг дээрхи баг бүрэлдэхүүнтэйгээр 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08 цагаас 2013 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 22 цаг хүртэлх хугацаанд зохион байгуулж судалгаанд аймгийн хэмжээнд 27734 өрх хамрагдсанаас 26444 өрх асуулга өгч 48 өрх асуулга өгөхөөс татгалзаж, судалгаа явагдах хугацаанд мэдээлэл өгөх өрхийн насанд хүрсэн гишүүн түр хугацаагаар өөр аймаг суманд хөдөлмөр эрхлэх, эмчилгээ хийлгэх болон бусад шалтгааны улмаас эзгүй байснаас 1242 өрх асуулга өгөлгүй үлдэж аймгийн хэмжээний нийт өрхийн 95.3 хувь нь асуулга мэдээлэл бүрэн өгч судалгаанд хамрагдсан дүнтэй байна.
Судалгаанаас хоцорсон өрхүүдийн хувьд өрх иргэн хүсэлтээ гаргасан тохиолдолд судалгаанд хамрагдсан өрхүүдийн үндсэн мэдээлэл шивэгдэж мэдээлийн бааз үүссэний дараа 2014 оны 1 дүгээр сараас өргөдлийн аргаар судалгаанд хамрагдах боломжтой болох юм.