Хүний хөгжил сангийн бэлэн мөнгөөр хишиг хувь олгох үйл ажиллагаа 2013 оны 11 дүгээр сараар дуусгавар болж байгаа бөгөөд Хүний хөгжил сангаас 2010-2012 онд олгож байсан 50.0, 70.0, 21.0 мянган төгрөгөө иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаж чадаагүйн улмаас авч чадаагүй байсан иргэдийн мөнгийг зөрчил нь арилж мэдээллийн баазад бүртгэгдэн Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газраас ирүүлсэн нэрсийн дагуу энэ оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл олголоо.Мөн дээрх хоёр байгууллагын мэдээлэлийн бааз үүсгэх үйл ажиллагаа 2013 оны 10 дугаар сарын 31 -нд зогссон тул Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газраас ирүүлсэн удирдамжийн дагуу тухайн хугацаанаас хойш 11сарын 31-ний хооронд цахим үнэмлэх нь хэвлэгдэн гарч өөрийн харъяалах сумын нийгмийн халамжийн мэргэжилтэнд иргэний цахим үнэмлэхний хуулбараа авч ирж хандсан иргэдэд мөнгийг нь олгож 2013 онд тухайн үйлчилгээнд 13074 иргэнд 1,1 тэр бум төгрөг олгосон байна.