2013 оны томоохон бүтээн байгуулалтын нэг бол Арвайхээр хотыг камерын иж бүрэн системтэй болгох зорилт байсан юм. Уг камерын хяналтыг гүйцэтгүүлэх тендерийг зарлан Айт Зоне ХХК шалгарч гүйцэтгэлийг амжилттай хийж хугацаанд нь хүлээлгэн өглөө.
Арвайхээр хотын 80 гаруй хэсэгт иж бүрэн хяналтын камерын суурилуулан авто зам, гудамж талбай, худалдааны төв зэрэг чухал обьектуудыг хянаж үр дүнг орон нутгийн хэвлэл мэдээллээр тогтмол мэдээлэх юм.
Хяналтын камерыг ашиглалтанд хүлээн авсанаар аймгийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Цагдаагийн газар зэрэг байгууллагууд хамтран ажиллаж хэрэг зөрчилийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран хэрэгжүүлэх юм.
Ийнхүү хяналтыг нэвтрүүлж иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлэх, амгалан тайван байдлыг хангахад ихээхэн нөлөө үзүүлнэ гэж аймгийн удирдлагууд нээлтийн үеэр дурьдаж байв.