“БАЯНТЭЭГ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭХ ЗАР
Монгол улсын засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 85 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ын дагуу “Баянтээг” хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх
Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтыг тус тус үндэслэн “Баянтээг” хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх зар танилцуулж байна.
Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
1. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;
2. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;
3. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй;
4. Компанитай бизнесийн аливаа холбоогүй.
5. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;
6. Сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй;
7. Эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон;
8. Тухайн компани, эсхүл түүний хараат болон охин компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талууд (зээлдүүлэгч, хувь нийлүүлэгч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагч г.м)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;
9. Тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садангийн холбоогүй байх;
10. Тухайн компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал "томоохон харилцагч" гэж үзнэ);
11. Нэр дэвшигч өөрөө, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлд бие дааж нэр дэвшүүлэх эрх олгохуйц хувьцааны багцыг эзэмшдэггүй байх;
12. Өөрөө, эсхүл эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн компанид, эсхүл түүний хараат болон охин компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх;
13. Тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлээгүй байх;
14. Тухайн салбарын төрийн өмчит, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаагүй байх.
15. Нэр дэвшигч нь эрх зүйч, инженер, эдийн засагч мэргэжилтэй байх;
16. Нэр дэвшигч нь компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх;
Бүрдүүлэх материал:
1. Төрийн албан хаагчийн анкет (Маягт №1);
2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
3. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичиг;
4. Иргэний үнэмлэхийн хуулбар;
5. Ажилласан жилийг тооцох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа;
6. Цээж зураг, 2 хувь (4х3-ийн хэмжээтэй бөгөөд нэг ширхэг нь анкет дээр наагдсан байх);
7. Урьд ажиллаж байсан 2-оос доошгүй байгууллагын эрх бүхий албан тушаалтны ажил байдлын тодорхойлолт;
8. Өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж, ажил байдлаа тодорхойлсон хүсэлт;
9. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял шийтгүүлж байсан эсэх лавлагаа;
10. Банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, цахим хаяг:
Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 01 дүгээр сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл цахим шуудангаар болон биечлэн хүлээн авна.
Цахим хаяг: khmunkhtsetseg@ov.gov.mn
Хаяг: Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Нутгийн удирдлагын ордон, 215 тоот.
Холбогдох утас: 70323790.
Анхаарах зүйлс:
- Материалуудыг гаргацтай сканердаж PDF форматаар цахим шууданд хавсаргах.
- Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
- Хугацаа хоцорсон эсвэл материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүй.
- Зөвхөн сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй сонгон шалгаруулалтын хорооноос холбоо барих болно.
2024-01-12 15:20:20