• Албан ёсны цахим хуудас
“БАЯНТЭЭГ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЕРДИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭХ ЗАР
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтыг тус тус үндэслэн “Баянтээг” хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх зар танилцуулж байна.
 
Ердийн гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь заалтын дагуу төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийг төлөөлж оролцох гишүүдийг дараах болзлыг хангасан төрийн захиргааны албан хаагчийг нэр дэвшүүлнэ.
1/тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, чадвартай;
2/тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй байх;
3/ “Баянтээг” хувьцаат компанийн хувьцааг эзэмшиж буй төрийн байгууллагын төрийн захиргааны албан хаагч байх.
 
2. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;
3. Тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садангийн холбоогүй байх;
4. Өөрөө, эсхүл эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн компанид, эсхүл түүний хараат болон охин компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх;
5. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлээгүй байх;
6. Тухайн салбарын төрийн өмчит, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаагүй байх.
7. Нэр дэвшигч нь компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.
 
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет (Маягт №1);
-  Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Ажилласан жилийг тооцох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа;
- Цээж зураг, 2 хувь (4х3-ийн хэмжээтэй бөгөөд нэг ширхэг нь анкет дээр наагдсан байх);
- Өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж, ажил байдлаа тодорхойлсон хүсэлт;
- Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял шийтгүүлж байсан эсэх лавлагаа;
- Банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа.
 
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, цахим хаяг:
Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 01 дүгээр сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл цахим шуудангаар болон биечлэн хүлээн авна.
- Цахим хаяг: khmunkhtsetseg@ov.gov.mn
- Хаяг: Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Нутгийн удирдлагын ордон, 215 тоот.
- Холбогдох утас: 70323790.
 
Анхаарах зүйлс:
- Материалуудыг гаргацтай сканердаж PDF форматаар цахим шууданд хавсаргах.
- Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
- Хугацаа хоцорсон эсвэл материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүй.
- Зөвхөн сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй сонгон шалгаруулалтын хорооноос холбоо барих болно.

 

2024-01-12 15:11:47