• Албан ёсны цахим хуудас
Болор цом 31, Өвөрхангай 2014 наадам амжилттай болж өндөрлөлөө

Жил бүр үзэгч, сонсогчдын хүсэн хүлээдэг Болор цом наадам энэ жил Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод зохион байгуулагдлаа. Тус наадам нь урьд жилүүдэд Дархан, Эрдэнэт, Архангай аймгуудад зохион байгуулагдаж байсан бөгөөд 4 дахь нь манай аймагт тэр дундаа яруу найраг, утга уянгын өлгий нутагт зохион байгуулагдсанаараа онцлог юм.

Болор цом 31 наадамд нийт170 гаруй яруу найрагчид шүлгээ ирүүлснээр 2-ын даваа буюу шилдагт шалгарсан 25 яруу найрагчид Арвайхээр хотод ирж өрсөлдсөн юм.

Болор цом наадмыг 1983 онд Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж санаачлан, яруу найрагчдын өөрсдөө шилдэг шүлгээрээ өрсөлдүүлэх уг наамдыг анхлан санаачлан зохион байгуулж байжээ.

Залуу үеийн төлөөлөл болсон олон сайхан шүлгийн доорхи 5 эрхэм нэлээд их өрсөлдөөн, гүн ухаан, үсгийн яруу эгшгийг тунгаан шүүж явуулсан юм.

 

Болор цом 31 наадам Өвөрхангай аймагт амжилттай зохион байгуулагдаж БОЛОР ЦОМ-ын эзнээр Өвөрхангай аймгийн харъяат Л.Моломжамц тэргүүлж шилдгээр тодорлоо. Уг тэмцээний дараагийн дөрвөн байрт яруу найрагч Г.Батсайхан, Д.Өсөх-Эрдэнэ, Ч.Ууганбаяр, О.Цэнд-Аюуш шалгарсан юм. Тэргүүн байрт 3.0 сая төгрөгөөр урамшуулж, Янжинлхам бурханыг урлан өгсөн юм.

 

 

 

 

 

2014-01-26 20:27:48