• Албан ёсны цахим хуудас
ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНД ИРГЭН ТАНЫ САНАЛ ЧУХАЛ
Ил тод, иргэдийн оролцоотой төсвийн хөрөнгө оруулалт:
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх
  • Ил тод нээлттэй байдлыг сайжруулах
  • Олон нийтийн оролцоог бий болгох
  • Хүртээмжтэй байх зорилтын хүрээнд
Сангийн яамнаас 2023 оноос эхлэн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн саналд иргэд, олон нийтийн саналыг авах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
​Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналд иргэн таны саналыг авч байна.
Иргэд, олон нийт та бүхэн 2024 оны 3-р сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд Сангийн яамны төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем /PIMIS/-ийн “Төсвийн хөрөнгө оруулалт”, “Publicinvestment” гэсэн аппликэйшнээр дамжуулан өөрийн харьяа нутаг дэвсгэртээ 2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх шаардлагатай төслийн саналаа ирүүлнэ үү.
Хариуцлагатай, оролцоотой ИРГЭН танд баярлалаа.
Та саналаа дараах холбоосоор өгөх боломжтой.
 

 

2024-03-15 15:45:24