АЖЛЫН ЗАР
Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь заалтын дагуу Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хүүхдийн хөгжлийн төв”-ийг ажиллуулдаг ба тус төвд багшаар ажиллах хүсэлтэй иргэнийг бүртгэж байна.
Тавигдах шаардлага:
- Бага ангийн болон СӨБ-ын багш мэргэжлийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
- Ёс зүй, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах ур чадвартай байх
- Тогтвор суурьшилтай, бүтээлчээр ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх
- Хүүхдийн эрх хамгааллын талаар мэдлэгтэй, хэрэгжүүлдэг байх
- Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагад мэргэжлээрээ ажилласан туршлагатай бол давуу тал болно.
Бүртгэл:
2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл аймгийн ЗДТГ-ын 215 тоот өрөөнд бүртгэнэ. Утас: 7032-3790
2024-04-17 14:39:17