Өвөрхангай аймаг дахь БОЭТөвийн Эрүү нүүрний мэс засын тасагт 2014 оны 02 сарын 26-нд их эмч Д.Батболд, С.Батмягмар, Д.Наваан нарын удирдсан баг “Нүүрний согогийг духны голын далбангаар нөхөн сэргээх” хагалгааг анх удаа хөдөө орон нутагт амжилттай хийлээ.
Өвчтөний биеийн байдал сайжирч, шарх анхдагчаар эдгэрч эмнэлгээс гарч амбулаторын хяналтанд шилжсэн бөгөөд хөдөө орон нутагт дээрх хагалгааг хийснээр эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар нэмэгдэж, Улаанбаатар хотод очиж цаг хугацаа алдах, зардал чирэгдэл гаргахгүй аймагтаа дээрх хагалгааг үр дүнтэй гүйцэтгэсэн байна.
Шинэ технологи нэвтрүүлсэн эмч нартаа олон улсын эмч нарын эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэж аз жаргал, амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.