"ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНИЙ МЕНТОР БЭЛТГЭХ" СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
Удирдлагын академиас 2024 онд улсын төсвийн санхүүжилтээр “Залуу мэргэжилтний Ментор бэлтгэх" 20 цагийн танхимын сургалтыг:
- 2024 оны 10 дугаар сарын 15, 16-ны,
- 2024 оны 10 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд тус тус зохион байгуулахаар төлөвлөж байна.
Сургалтын зорилго:
Төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанарын хүрээнд төрийн байгууллагад менторшип соёл төлөвших, төрийн албан хаагчдын карьер хөгжлийн орчин бүрдэхэд дэмжлэг үзүүлнэ.
Энэхүү сургалтаар төрийн албан хаагч нь хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах хүрээнд өөрийн хуримтлуулсан мэдлэг, туршлага, ажлын арга барилаа залуу мэргэжилтнүүдтэй хуваалцах, харилцан суралцах арга зүйд суралцаж, практикт хэрэглэх чадвараа хөгжүүлэх юм.
Оролцогчдыг хавсралтад дурдсан QР кодыг ашиглан 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дотор зөвхөн төрийн захиргааны албан хаагчдыг бүртгэнэ.
2024-10-11 13:40:12