“БИДНИЙ ЭРХ, БИДНИЙ ИРЭЭДҮЙ, ЯГ ОДОО” РИЙЛ /REEL/ БИЧЛЭГИЙН УРАЛДААН

Хүний эрхийн тулгамдаж буй асуудлуудын үр нөлөө, хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг, ойлголтыг хүүхэд, өсвөр үеийнхэнд таниулах, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Бидний эрх, Бидний ирээдүй, яг одоо” рийл /reel/ бичлэгийн уралдааныг 9-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулж байна.
Тус уралдааны удирдамж, мэдээлэлтэй танилцана уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70322122, 99028089 дугаарын утсанд холбогдож авах боломжтой.
2024-12-05 09:47:23