• Албан ёсны цахим хуудас
“ӨВ АГРО ГУРИЛ ТЭЖЭЭЛИЙН ҮЙЛДВЭР” ОНӨХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЕРДИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5 дэх хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 84 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийг төлөөлөн хэрэгжүүлэх журам”-ын 4.1, 4.4 тус тус үндэслэн “Өв агро гурил тэжээлийн үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүний сонгон шалгаруулалт зарлаж байна.
 
Сонгон шалгаруултын материалыг хүлээж авах хаяг:
  • Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газар umch@ov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Сонгон шалгаруултын материал хүлээн авах хугацаа:
  • 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18:00 цагийг дуустал хүлээж авна.
Энэхүү зартай холбоотой нэмэлт мэдээллийг ажлын өдрүүдэд, 09:18 цагийн хооронд 70323535, 99329967 утсаар авна уу.

 

2025-01-29 12:39:06