“АГЬ МАНБА” ОНӨОХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЕРДИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5 дэх хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 84 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийг төлөөлөн хэрэгжүүлэх журам”-ын 4.1, 4.7.4 заалт, “Агь манба” орон нутгийн өмчийн оролцоотой ХХК-ний дүрмийн 9, 9.1, 9.2 заалт компаний дүрэм, тус тус үндэслэн “Агь манба” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүний сонгон шалгаруулалт зарлаж байна.
Сонгон шалгаруултын материалыг хүлээж авах хаяг:
- Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газар umch@ov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Сонгон шалгаруултын материал хүлээн авах хугацаа:
- 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18:00 цагийг дуустал хүлээж авна.
Энэхүү зартай холбоотой нэмэлт мэдээллийг ажлын өдрүүдэд, 09:18 цагийн хооронд 70323535, 99329967 утсаар авна уу.
2025-01-29 13:57:17