“ОНГИ-УС СУВАГ” ОНӨХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4, 77.5, 79 дүгээр зүйлийн 79 дүгээр зүйл, Монгол улсын Засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ыг тус тус үндэслэн “Онги-Ус суваг” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сонгон шалгаруултын материалыг хүлээж авах хаяг:
- Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газар umch@ov.mn цахимаар хаягаар ирүүлнэ үү.
Сонгон шалгаруултын материал хүлээн авах хугацаа:
- 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 18:00 цагийг дуустал хүлээж авна.
Энэхүү зартай холбоотой нэмэлт мэдээллийг ажлын өдрүүдэд, 09:18 цагийн хооронд 70323535, 99329967 утсаар авна уу.
2025-02-11 18:25:43