Өвөрхангай аймгийн музейн барилга нь 1978 онд ашиглалтанд орсноос хойш их засвар хийгдээгүйн улмаас байгууллагын сантехник, цахилгаан байнгын саатаж үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсныг 2013 онд аймгийн Засаг даргад уламжилснаар орон нутгийн төсвөөс 80 сая төгрөгөөр засварлахаар болсон юм.
Тендерт “Бага Хөгшин” ХХК шалгарч 2014 оны 03-р сарын 15-наас 2014 оны 06-р сарын 01-ны хооронд байгууллагын сантехник, цахилгааны их засварыг хийх, бохирыг шугамыг төвийн нэгдсэн шугаманд холбох зэрэг ажлуудыг хийхээр гэрээ байгуулаад байгаа бөгөөд музейн иргэдэд үйлчлэх үйл ажиллагааг 2014 оны 03 дугаар сарын 17-ноос 07 дугаар сарын 01-нийг хүртэл зогтоох тухай шийдвэрийг аймгийн Засаг даргын а/121 дугаар захирамжаар гаргасан байна.