2025 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТ
Иргэдээс нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандан 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 974 өргөдөл, гомдол ирүүлсэн. Ирүүлсэн өргөдөл, гомдлын 887 буюу 91 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, хариу өгсөн байна.
Нийт өргөдөл, гомдлын 88.1 хувь нь хүсэлт, 10.1 хувь нь гомдол, 0.2 хувь нь мэдэгдэл, 1.4 хувь нь санал эзэлж байгаа бөгөөд өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 67.7 хувиар, буурсан, шийдвэрлэлт 39.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Өргөдөл, гомдлыг агуулгаар нь ангилж үзвэл, төрийн захиргааны байгууллагын хувьд татвар, төрийн албан хаагчийн ёс зүй, үйл ажиллагаа болон эрүүл мэнд, боловсрол, ажлын байр, орон сууц, нийтийн аж ахуй, инженерийн байгууламж, дэд бүтэц, авто зам, гудамж талбайн тохижилт үйлчилгээ, газрын харилцаа, цагдаагийн байгууллагатай холбоотой гомдол зонхилж байна.
2025-04-11 17:25:11