
- Аяны зорилго: Хүн бүрт ялгамжгүй байдлыг бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настай болон дэмжлэг тусламж шаардлагатай хүн бүрийн эрхийг хангах, тэдний нийгмийн харилцаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх, орчны хүртээжийг сайжруулах чиглэлээр санаачилгатай ажил хэрэгжүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг тодруулан урамшуулах замаар хүртээмжтэй нийгмийг төлөвшүүлэхэд аяны зорилго оршино.
- Хамрах хүрээ: Төрийн байгууллага болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хамрагдана.
- Аяны хугацаа: 2025 оны 06 дугаар сарын 15-наас 2025 оны 10 дугаар сарын 15-ний өдөр хүртэл
- Шалгаруулалтын шалгуур үзүүлэлтүүд
Шалгаруулалтыг дараах үндсэн шалгуур үзүүлэлтийн дагуу хийнэ.
- Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйл (144.1, 144.2, 144.3, 144.4)-ийг хэрэгжүүлж байгаа эсэх
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлогт тохирсон, хүртээмжтэй, түгээмэл загвар бүхий ажлын байр бий болгосон сайн жишээг түгээн дэлгэрүүлсэн байдал.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үр өгөөжтэй, төсөл хөтөлбөр арга хэмжээнд биет болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байдал.
- Байгууллагын удирдлага, ажилтнуудад зориулсан хөгжлийн бэрхшээлийн талаарх сургалт нөлөөллийн ажил тогтмол зохион байгуулдаг эсэх.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах тухай хуулийн 8,9,11 дүгээр зүйл, “Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин МNS6055 2009” стандартыг хэрэгжүүлсэн байдал
- Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам техникийн шаардлага MNS5682 2006”, Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар MNS6056 2009”-ыг баримтлан Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй орчныг бүрдүүлсэн байдал.
- Олон нийтэд хүртээмжийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг зохион байгуулсан байдал
- Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулсан байдал
- Мэдээ мэдээллийг дохионы орчуулгатай харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан байдлаар мэдээлэл хүргэсэн байдал.
- Материал хүлээн авах журам: Оролцогч байгууллагууд дараах материалыг бүрдүүлж илгээнэ:
- Шалгуур үзүүлэлт бүрээр хийсэн ажлын тайланг албан бичгээр ирүүлэх бөгөөд баримт, гэрэл зургийг хавсаргана.
- Нэмэлт supporting материал(видео, хэрэглэгчийн сэтгэгдэл гэх мэт)
- Шагнал урамшуулал:
Тэргүүн байр- өргөмжлөл 2,0 сая төгрөг
Дэд байр- өргөмжлөл 1,5 сая төгрөг
Гутгаар байр- өргөмжлөл 1,0 сая төгрөг
- Зохион байгуулагч байгууллага:
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах салбар зөвлөл
Асууж тодруулах зүйл гарвал: 7032-3086,99744142 утсаар холбогдоно уу.