• Албан ёсны цахим хуудас
Нарны алхалт эхэллээ.

Нарны алхалт,  дасгал, гүйлт “Хөшүүн биеэ хөдөлгөөнөөр эмчилье” уриатайгаар эхэллээ

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2013 оны А/164 захирамжийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн газар, Соёл, спорт, аялал жуулчлалын газар хамтран “Нарны алхалт, дасгал, гүйлт”-ийг4-р сарын 1-нээс “Хөшүүн биеэ хөдөлгөөнөөр эмчилье” уриан дор өглөөний 6:30 цагт эхлүүллээ.

Уг арга хэмжээний нээлтийн өдөр 8 байгууллагын 112 хүн оролцож, нарны алхалт, гүйлт, биеийн ерөнхий халаалтын дасгал,16 тоот дасгалуудыг хийлээ.

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, амьдралын зөв дадал хэвшил олгох энэхүү арга хэмжээ 10-р сарын 1 хүртэл тогтмол хийгдэх ажээ.

2014-04-09 21:14:56