ДУЛААН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ӨДӨР БҮР ХЯНАЛТ ТАВИХ ХАРИУЦЛАГАТАЙ ЖИЖҮҮРИЙН ХУВААРЬ
Аймгийн Онцгой комиссоос 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс энэ оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллах “Халаалтын зуухнуудын хэвийн ажиллагааг хангуулах, дулаан үйлдвэрлэл дээр хяналт тавих онцгой комисс, агентлагийн дарга нарын хариуцлагатай эргүүлийн хуваарь”-ийг гаргалаа.
Иргэд та бүхэн өөрийн амьдарч буй орон сууцны халаалттай холбоотой санал, гомдлоо хуваарийн дагуу тухайн өдөр ажиллаж буй хариуцлагатай жижүүрийн утсанд хандан ирүүлэх боломжтой.
Мөн хариуцлагатай жижүүрүүд нь Төрийн үйлчилгээ-мэдээллийн төвийн 7032-1111 утсанд ирүүлсэн дулаан үйлдвэрлэгч байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал, гомдлыг шийдвэрлэн ажиллах юм.
2025-10-22 11:23:45