• Албан ёсны цахим хуудас
POSAPI 3.0 СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛД БҮРЭН ШИЛЖИНЭ
Бараа, ажил, үйлчилгээ үзүүлэгч нь өөрсдийн ашиглаж буй Пос төхөөрөмжийн системийн шинэчлэлийг хэрэглэгчийн систем нийлүүлэгч байгууллагаар дамжуулан POSAPI 3.0 хувилбарт 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө бүрэн шилжинэ үү.
PosAPI 3.0 нь хэрэглэгчийн системээс үл хамааран ажиллах бие даасан REST service application бөгөөд өмнөх 2.0 хувилбарт байсан хамаарал, шинэчлэлийн хүндрэл, мэдээлэл солилцооны хязгаарлалт зэрэг алдаа дутагдлыг арилгасан гэх мэт дараах давуу талуудтай:
Алдаатай төлбөрийн баримтгүй
  • Гэрээ цахимжсан
  • Баримт хадгалагддаг
  • Бизнес эрхлэгч тоог нэмэх
  • Борлуулагчийн тооны хязгааргүй
Цахим төлбөрийн баримтын POSAPI 2.0 хувилбар 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хаагдах тул, системийн өөрчлөлтийг хийгээгүйгээс үүдэн гарах асуудлыг тухайн бараа, ажил, үйлчилгээ үзүүлэгч хариуцна.
Иймд POSAPI 3.0 системийн шинэчлэлийг хэрэглэгчийн систем нийлүүлэгч байгууллагадаа хандан өөрчлөлтийг хийлгэнэ үү.

 

2026-03-17 15:28:28