• Албан ёсны цахим хуудас
1540 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгнө.

Өнгөрөгч 2013 онд элсэлтийн ерөнхий шалгалтыг 1613 хүүхэд өгч байсан бол энэ жилийн хувьд нийт 1540 шалгуулагч бүртгүүлжээ. Үүнээс 2014 онд ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа 1392 сурагч, 2014 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн 148 шалгуулагч бүртгүүлсэн байна. Их, дээд сургууль, коллежид элсэгчид нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 37 дугаар тогтоолын дагуу монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөхөөр шийдвэрлэгдсэн. Уг шалгалтанд орсноор  элсэлтийн ерөнхий шалгалт өгөх эрхээ авах юм байна.

         

      Бүртгүүлэгчид нь суудлын хуваариа 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн “Боловсролын үнэлгээний төв”-ийн цахим хуудсанд хандаж, бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан өөрсдөө хэвлэж авна. 2014 оны элсэлтийн ерөнхий шалгалт 06 дугаар сарын 14, 16, 17, 19-ний өдрүүдэд Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль дээр зохион байгуулагдана.

      Шалгуулагчид нь шалгалтанд орохдоо дараах материалуудыг бүрдүүлсэн байна.

Үүнд:

1.  Бүртгэлийн хуудас

2.  Суудлын хуваарь

3.  Бүрэн дунд боловсролын үнэмлэх

4.  Иргэний үнэмлэх гэсэн 4 төрлийн бичиг баримттай элсэлтийн ерөнхий шалгалтанд орно

                                               Боловсролын газар

2014-05-13 23:22:45