НҮБ-ын санаачилгаар 1993 оноос эхлэн энэхүү баярыг тэмдэглэх болжээ. Гэр бүл гэдэг бол улс орны бичил нийгэм байдаг билээ. Тиймээс Гэрлэх ёслолын ордоноос “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг 4 дэх жилдээ уламжлал болгон тэмдэглэж байна. Тус тэмдэглэлт өдрийн хүрээнд олон жил хамтдаа амьдарсан ахмад гэр бүлүүдэд ёслолын батламж гардуулж, залуу гэр бүлүүд “Гэр бүлийн тангараг” өргөсөн юм.
Мөн олон мянган гэр бүлийг төлөөлж оролцсон хосуудад хүндэтгэл үзүүлж “Цагаан сүүний ёслол"-ыг зохион байгууллаа. Энэхүү баярын өдөр уламжлал болон тогтсон нэгэн арга хэмжээ нь “Олон улсын гэр бүлийн баярын өдөр” мэндэлсэн хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулсан юм.