Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор 2003 оноос эхлэн жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гаригийг “Үндэсний бичиг соёлын өдөр” болгон орон даяар тэмлэглэсээр өдийг хүрсэн билээ.
Аймгийн төв номын сангаас тус тэмдэглэлт өдрийг 10 дахü жилдээ зохион байгуулж байна. “Үндэсний бичиг соёлын өдºр”-ийг тэмдэглэхээр Арвайхээр сумын ерөнхий боловсролын бүх сургуулиас төлөөлөл болсон нийт 230 гаруй хүүхэд, багачууд оролцсон юм.
“Үндэсний бичиг соёлын өдөр” арга хэмжээний үеэр сурагчдын дунд “Алдаагүй нямбай бичигтэн” “Цэвэр бичигтэн” уран болон дүрс бичгийн уралдааныг зохион явуулж үндэсний бичгийн шилдгүүдийг тодруулжээ. Мөн “Монголчуудын бичиг үсгийн дурсгалт ном”, “Өвөрхангайчууд уншиж байна” нүүдлийн номын сан, 2014 оны шилдэг номын үзэсгэлэнг гаргаж бүтэн өдрийн турш хүүхэд багачуудыг номын ертөнцөөр аялуулсан байна.