Энэ жил Монгол улсад эмэгтэйчүүдийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой тохиож байгаа юм. Эмэгтэйчүүдийн нийгэмд оролцох оролцоог нь идэвхижүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах гол зорилготой тус байгууллага Өвөрхангай аймагт үйл ажиллагаагаа тасралтгүй 83 дахь жилдээ явуулж байна.
Аймгийн эмэгтэйчүүдийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг бүх төрийн бус байгууллагууд хамтран 90 жилийн ойн баярыг зохион байгууллаа. Баярын үеэр 1000 ээж хангай дэлхийдээ сүүн цацал өргөсөн юм. Эмэгтэйчүүдийн байгууллагын 90 жилийн ойд хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотоос эмэгтэйчүүдийн дуу хоолой болсон 150 гаруй ээжүүд оролцож түүхийн нэгэн хуудсыг бичилцлээ.