Эрхэм гишүүн Я.Содбаатар Өвөрхангай аймгийн Малчид, тариаланчдын холбооны тэргүүний үүрэгт ажлыг гүйцэтгэдэг бөгөөд “Манлай малчдын зөвлөлгөөн”-нд хүрэлцэн ирж малчид, хөдөлмөрчдийнхөө тулгамдсан асуудлыг сонсож, төр засгаас малчдын төлөө хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн юм.
Мөн Арвайхээр хотын ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар зөвлөгөө өгч, оюутны тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгсөн юм. Эцэст нь эрхэм гишүүн сурагчдад хандан “Мэргэжил бүхэн сайхан, гагцхүү төгс сайн эзэмших нь зөвхөн та бүгдээс өөрсдөөс чинь шалтгаална” гэлээ.