Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 21 дүгээр тогтоолоор Хайрхандулаан сумын нутагт орших Ханхөгшин хайрханыг орон нутгийн төрийн тахилгат хайрханаар өргөмжилж 4 жилд нэг удаа тахихаар шийдвэрлэсэн. Тус хайрханыг энэ оны 6 дугаар сарын 8-нд буюу зуны эхэн сарын шинийн 10-ны билэгт сайн өдөр тахих тов гарчээ.
Түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэснээр Ханхөгшин уулыг 13 дугаар зуунаас эхлэн хошууны хурлын шийдвэрээр тахиж байжээ. Иймд өвөг дээдсийнхээ өнө эртний зан заншил, түүх соёл, төрт ёсны уламжлалыг эдүгээ цагт нийцүүлэн 3 дахь удаагаа энэхүү ёлолыг үйлдэх гэж байна.
Эх болсон байгаль дэлхийгээ хүмүүнчлэн үзэж хайрлан хамгаалах, ард иргэдийнхээ эх оронч, үндэсний үзлийг сэргээн бадраах ач холбогдолтой энэхүү тайлга тахилгын ёслолыг аймгийн ЗДТГ зохион байгуулж байгаа бөгөөд энэ үеэр хүчит 64 бөх барилдаж, 3 насны морьд уралдуулан бэсрэг наадам болох ажээ.