Аймаг орон нутгийн цаг үеийн үйл ажиллагаа болон Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн нээлттэй утсанд иргэдийн зүгээс ирүүлсэн санал, хүсэлт гомдлыг хэлэлцдэг хэлтэс, агентлагуудын дарга нарын шуурхай хурал өнөөдөр хуралдлаа.
5 дугаар сарын 12-23-ны өдрүүдэд 7032-1111 тоот утсанд давхардсан тоогоор нийт 65 иргэн ханджээ. Иргэдийн дийлэнх нь мэдээллийн шинжтэй асуултанд хариулт авах зорилгоор тус утсанд хандсан байна. Тодруулбал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн олголтын бүртгэл, арьс ширний мөнгөний олголт, хүнсний талон олголттой холбоотой мэдээллүүдийг хүссэн иргэд холбогдсон байна. Үүнд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн ажилтнууд холбогдох хэлтэс, агентлагуудаас ирүүлсэн хариултыг өгч ажиллажээ.
Шуурхай хурлаар аймгийн Засаг даргын зүгээс хэлтэс, агентлагуудын дарга нарт цаг үеийн ажлуудтай холбоотой үүрэг өгсөн юм. Нийтийг хамарсан цэвэрлэгээг ирэх 7 хоногийн бямба гаригт буюу 06 дугаар сарын 31-ний өдөр хийхээр товлож, бэлтгэл ажлыг өндөр түвшинд зохион байгуулж, ажилтан албан хаагчдыг идэвхитэй хамруулах, удахгүй тохиох “Хүүхдийн баяр”-ыг “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” уриатайгаар олон нийтийг хамарсан баяр ёслолын хэмжээнд зохион байгуулах, “Бүх нийтээрээ мод тарих өдөр” сарын аянд ач холбогдол өгч тарьсан мод, бутаа арчилж услах зэрэг ажлуудыг үүрэг болгон өгөв.