Улсын их хурлын 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхчүүдийг алдарт эхийн 1,2 дугаар одонгоор шагнах тухай шийдвэрлэсэн.
Манай аймгаас 2011 онд 5377 ээж, 2012 онд 500 ээж, 2013 онд 349 ээж алдарт эхийн 1,2 дугаар одонгоор шагнагдсан бол энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар алдарт эхийн 1 дүгээр одонгоор 50 ээж, 2 дугаар одонгоор 290 ээж энгэрээ мялаахаар болжээ.
Алдарт эхийн одонг “Хүүхдийн баяр”-ын арга хэмжээний үеэр эхчүүдэд нэгдсэн журмаар гардуулах юм байна.