Кибер аюулгүй байдлын газар, Тагнуулын Ерөнхий Газрын Өвөрхангай аймаг дахь хэлтэс хамтран мэдээллийн сүлжээний аюулгүй байдлын түвшин тогтоох эрсдлийн үнэлгээг төрийн 13 байгууллагад хийлээ. Тус үнэлгээг
- Мэдээллийн аюулгүй байдлыг хангах бодлогын
- Сүлжээ, программ хангамжийн
- Цахим хуудас, программ хангамжийн гэсэн 3 түвшинд хийж, үнэлгээний тайлан, зөвлөмжийг гарган, үнэлгээнд хамрагдсан байгууллагуудад хүргүүлж байна.
Уг эрсдлийн үнэлгээ нь төрийн байгууллагууд мэдээллийн аюулгүй байдлын бодлого, дүрэм, журам боловсруулан мөрдөх, сүлжээний системээ шаардлагын хэмжээнд зохион байгуулан ажиллах, байгууллагын удирдлага, албан хаагчид кибер орчны аюулгүй байдлын талаар мэдлэг мэдээллээ дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой чухал ажил болжээ.