• Албан ёсны цахим хуудас
Багийн Засаг дарга нар сургалт, хэлэлцүүлэгт хамрагдав.

                      Монгол Улсын Засгийн газраас өрх гэрт нийтийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх, багийг бэхжүүлэх, Багийн Иргэдийн Нийтийн хурлын үр нөлөөг сайжруулахад багийн Засаг дарга нарын санал бодлыг сонсож цаашид Засгийн газрын бодлого шийдвэрт тусгах зорилгоор “Баг-Иргэний Засаг Захиргаа”  сургалт, хэлэлцүүлгийг Өвөрхангай аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа.

                         Тус сургалт, хэлэлцүүлэгт төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхэд хамгийн анхан шатны нэгж болдог багийн Засаг дарга нар хамрагдсан. Энэ үеэр олон жил улиран сонгогдож багийн Засаг даргын үүрэгт ажлыг хашиж яваа хүмүүс ажлын арга барил, туршлагаасаа бусадтайгаа хуваалцсан юм. Мөн багийн Засаг дарга нар өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж, санал бодлоо солилцон тодорхой саналуудаа нэгтгэн Засгийн газарт уламжлан хүргүүллээ.

                        

2014-05-29 02:45:33